Vitsamo

  • НийлүүлэгчMSPDT
  • АнгилалТоглоом > Уралдаан
  • Орсон огноо2012.05.09
  • Насны ангилалБүх насныханд
  • ҮнэТӨЛБӨРГҮЙ

Тайлбар


Энэхүү тоглоом нь та бидний мэдэх BEJEWELED хэмээх тоглоомтой төстэй PUZZLE төрлийн тоглоом юм.
Тоглоом нийт 30 сек үргэлжлэх ба та дүрсүүдийг хооронд нь солиж 3 ба түүнээс дээш дүрс эвлүүлж нураах байдлаар тоглоно. Тоглоомын 1-р үе 40 оноо, 2-р үе 50 оноо, 3-р үе 60 оноо гэх мэтээр үе ахих тусам авах оноо нэмэгдэх болно. Нураах болгонд танд 1 сек нэмж өгөх ба ингэснээр та тухайн үед авах ёстой оноогоо авахад дөхөм болж өгнө. Нураасан дүрс болгон 1 оноо авах ба 'T', 'L' хэлбэрийн дүрс нураасан тохиолдолд нэмэлт оноо авах болно.
Та өөрийн утсан дээрх оноогоо серверт хадгалахын тулд Оноо цэснээс "Оноо илгээх" товчлуурыг дарснаар таны утсан дээрх хамгийн өндөр оноог серверт хадгалах бөгөөд таны утсан дээрх оноог устгах болно. Энэ нь хэт өндөр оноо аваад түүнийгээ тоглохгүйгээр 7 хоног бүр серверт хадгалахаас сэргийлсэн болно.
Ингэж хадгалсанаар та 7 хоног бүр шалгаруулах шагналын эзэн болж 1 хайрцаг /пакет/ ундааг авах болно. Таньд амжилт хүсье.
Туршилтын хувилбар буюу та бүхнээр тестлүүлэх гэж байгаа болохоор ямарваа нэгэн алдаа дутагдал байвал mspdteam@gmail.com хаягаар ирүүлнэ үү.


Дэлгэцний агшин


Үнэлэх

 
Та гар утсандаа контент татаж авахын тулд дараах
зааврыг уншина уу.
үзэх
Та бидэнтэй хамтарч ажиллах
саналаа илгээгээрэй.
 
үзэх